Цаг үеийн мэдээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн 9-р сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС - Мишээл Экспо Төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ