Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Анандын багш Изүцү ояката 58 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг сүүлийн замд нь үдэн гаргах ёслол Лхагва гарагт болсон билээ. Тэрбээр  сэкивакэ цолтой бөх байсан бөгөөд 1994 онд Изүцү дэвжээг нээж байсан юм байна.  Мөн Мэргэжлийн Сүмо бөхийн холбооны Тойргийн барилдаан хариуцсан дэд тэргүүний алба хашиж байжээ. 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг  хэрхэх талаар хэлэлцсэний эцэст Мичинокү дэвжээнд шилжүүлэхээр болжээ. Уг дэвжээнд манай Кирибаяма Б.Лхагвасүрэн барилддаг билээ. Изүцү дэвжээ ганцхан цолтой бөхтэй бөгөөд тэр нь М.Ананд аварга юм. Мөн доод зиндаанд хоёр ч бөх барилддаг аж. Мичинокү дэвжээ ингэснээр Ёкозүна цолтонтой болж байгаа бөгөөд хоёр Монгол бөх нэг дэвжээнд хамт барилдахаар болж байна.