Цаг үеийн мэдээ

            Цаг уур, орчны шинжилгээний газраас  10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг мэдээллээ. Ирэх сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр үе үе хүчтэй салхилж, зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөв шинж ажиглагдаж байгаа аж.

            Тиймээс цаг агаарын таатай үеийг ашиглан тариа, ногоогоо хураах, хадлан тэжээл болон өвлийн бэлтгэл хангах ажлуудыг төлөвлөн ажиллахыг Төв аймгийн цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Ирэх сарын 1, 5, 7, 10 хоногуудын урьдчилсан мэдээг тухай бүр анхааралтай ажиглаж ажил амьдралаа зохицуулж ажиллахыг зөвлөлөө.

 

10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Хангай, Ханхөхий, Булнайн уулс, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн,  хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно.  

Зүүн аймгуудын нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч үеэр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, цас орох төлөвтэй. 

            Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Нэгдүгээр арав хоногийн дунд эхээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.