Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо аравдугаар сарын 3-13-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцоно. Мөн шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллах юм байна. Манай баг тамирчид ДАШТ-д оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.  Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.

48 кг-д Б.Мөнгөнсаран

51 кг-д Л.Алтанцэцэг,

54 кг-д Э.Мичидмаа.

57 кг.-д Т Болортуул.

60 кг-д М.Намуун,

69 кг-д Э.Эрдэнэтуяа.

75 кг-д Б.Мягмаржаргал нар оролцоно.

Ялалтын төлөө хамтдаа