Цаг үеийн мэдээ

2019.09.30 ДАВАА ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 2

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР 

  • Үс засуулвал : Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах шингэх : 06.47 - 18.34
  • Барилдлага : Үл зохилдох 
  • Шүтэн барилдлага : Сансар 
  • Суудал : Мод 

Аргын тооллын 9 сарын 30 Сумъяа гараг. Билгийн тооллын 2. Тэргүүн дагуул одтой цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.