Цаг үеийн мэдээ

Өчигдөр Японы мэргэжлийн сумогийн 72 дахь ёкозүна Кисэносатогийн үс авах ёслол болжээ.  2002 оны тавдугаар сарын башёгоос эхлэн барилдсан тэрбээр Таканоханагаас хойш 19 жилийн дараа Япон ёкозүна болсон бөх билээ. Кисеносато аварга цолтой 2 жил болоод 2019 оны нэгдүгээр сард зодог тайлсан юм. Учир нь тэрбээр хоёр дараалан түрүүлсэнийхээ дараа гэмтлийн улмаас амжилттай сайн барилдалгүй байсаар арга буюу зодог тайлахаар болсон билээ.

Юүтака Хагивара хэмээх энэхүү Япон аварга замналынхаа хугацаанд 800 давж, 496 удаа өвдөг шороодож, 97/-н удаа өнжиж байсан амжилттай. дээд зиндаанд 2, макүшита зиндаанд нэг удаа түрүүлж байжээ. Тэрбээр Монгол аваргуудтай ана мана хүч үздэг ганц Япон бөх байлаа. Ёкозүна Кисеносатио аварга  өчигдөр үс авах ёслолоо хийж бөхийн замналаа дуусгасан ба өөрийнхөө дэвжээнд туслах ояката хийн шавь нараа бэлдэж байна.