Цаг үеийн мэдээ

         Өнгөрсөн сард поп дуучин Гү Хара, Сулли нар хэдхэн хоногийн зайтай дараалан амиа хорлосон. Дотны найзууд байсан дуучин бүсгүйчүүдийн үхэлд онлайн орчны дарамт, доромжлол, нууцаар хийсэн дүрс бичлэг нөлөөлсөн гэлцэж байв. Гэтэл Өмнөд Солонгосын 27 настай поп дуучин, жүжигчин Ча Ин Ха гэртээ нас барсныг өчигдөр  (2019.12.03) цагдаа нар олжээ. Сүүлийн хоёр сар орчим хугацаанд тус улсын энтертайнмент салбарын гурав дахь уран бүтээлч ийнхүү цаг бусаар хорвоог орхиж байна.

Ли Жэ Хо гэсэн жинхэнэ нэртэй Ча нь “Surprise U” k-pop хамтлагийн дуучин бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний замналаа амжилттай эхлүүлээд байжээ.

Тэрээр 2017 онд “You, Deep Inside of Me” нэртэй богино хэмжээний кинонд тоглосон бол дараа нь “Love with Flaws” телевизийн цувралд дүр бүтээсэн байна.