Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгохоор болсон байна. Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллийн дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.