Цаг үеийн мэдээ

         Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр барихаар болсон байна. Барилгын төсөвт өртөг нь 1 тэрбум төгрөг бөгөөд зураг төсөв нь бүрэн дуусаж одоо тендер зарлахад бэлэн болжээ.

         Тус сумын төвд гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Хоёрдугаар цэцэрлэгийн барилга өмнө нь амины орон сууцны зориулалтаар баригдсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн удаа ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч байжээ.