Цаг үеийн мэдээ

        Японы Эрүүл мэндийн яамнаас тус улс дахь коронавиурсын хоёр тохиолдлыг баталгаажуулснаар энэ улсад энэ вирусээр өвчилсөн өвчтөний тоо зургаа боллоо. Зургаа дахь өвчтөн нь Японы баруун нутгийн 60 орчим настай, автобусны жолооч эрэгтэй байжээ. Жолоочийн хувьд хэдийгээр виурсын голомт болсон БНХАУ-д очиж байгаагүй ч 9 хоногийн турш төв Хятадаас Японд ирсэн жуулчдын автобусыг жолоодож байжээ.

       Ухань хот болон БНХАУ-д зорчиж байгаагүй ч хүнээс хүнд дамжих коронавирусын халдвар авсан Японы анхны тохиолдол, нийт Японд илэрсэн 6 дахь тохиодол юм. Өнгөрсөн ням гаригт БНХАУ гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын урсгалаа хаасан хэдий ч ийнхүү 10 хоногийн өмнө Японд очсон жуулчид вирус тараасан нь тодорхой боллоо.