Цаг үеийн мэдээ

- Нүүр будалт чиний хувьд урам зориг, бүх мөрөөдөл, хүсэл сонирхол, амьдралыг чинь утга учиртай болгодог тийм гайхамшиг бол

- Нүүр будалт чиний хувьд сонирхолтой, гоё, баялаг ертөнц шиг санагддаг, өөрөө нэг хэсэг нь болохыг хүсдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Тэгэхээр хэрвээ чиний мөрөөдөл, хобби “гоо сайхан” бол түүнийгээ мэргэжлээ болгож, насан туршдаа дуртай зүйлээ хийж амьдрах боломж үүгээр нээгдэх болно.

Гоо сайхны шинжлэх ухаан, технологийн их тэнхимийн судлах хичээлийн нэрс: Үс арчилгаа ба онол, Компьютерийн програмууд, Гоо сайхны үндсэн химийн бодис, Хэрэглээний өнгөт онол, Аюулгүй байдал, Эрүүл ахуй, Арьсны физиологи, Мэргэжлийн үс засалт ба практик, Гоёмсог дүр төрх, Гоо сайхан урлаг, Гоо сайханы үйлчилгээ Арьс арчилгааны тоног төхөөрөмжтэй харилцах нь, Хумсны 3D дизайн, Гар ба хөлийн сувилал, Гоо сайхны загварчлалын дизайны зураглалын ур чадвар, аксессуар дизайн, Гоо сайхны эм, Гоо сайхны микробиологи зэрэг гоо сайхантай холбоотой бүрэн мэдлэг олгох хичээлүүд орно.

Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг. Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.

  • Аливаа зүйлийг тооцоолох чадвар
  • Авьяас чадвар
  • Шийдвэр гаргалт
  • Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж
  • Темперамент /зан араншин/
  • Хувь хүний хөгжлийн онцлог
  • Хэрэгцээ
  • Хүсэл сонирхол, хобби
  • Сэдэл
  • Чиг хандлага
  • Зан төлөв
  • Зоригийн үйлдэл

Танин мэдэхүйн үйл явц, үүнд дараах зүйлс ордог.

  • Сэрэл
  • Хүртэхүй /мэдэрхүй/
  • Анхаарал
  • Ой тогтоолт
  •  Зохион бодохуй
  • Төсөөлөл
  • Сэтгэхүй
  • Хэл яриа ордог. Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой.

Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.

Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг

  1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог.
  2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог.
  3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.
  4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.
  5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин.

Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стеоротип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг. Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй.