Цаг үеийн мэдээ

        Коронавирусын дэгдэлттэй холбогдуулан нийслэл төдийгүй орон нутагт амны хаалтны хомсдол үүсээд буй. Тэгвэл Хөвсгөл аймагт “Хөвсгөл иргэн” компани амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Орон нутагтаа арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компани "Хөвсгөл Monline" спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

        Тус үйлдвэрийн хамт олон өдөрт 400 ширхэгийг үйлдвэрлэж байгаа бөгөөд эрэлт ихтэй байгаа юм байна. Гол нь тус хамт олон  нийгмийн хариуцлагаа ухамсарлан ашиг олохоос илүү иргэдийн хэрэглээг хангах зорилготой гэнэ. Амны хаалтыг хямд үнээр буюу нэг ширхэгийг 800 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй өгч байгаа аж.