Цаг үеийн мэдээ

Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарчээ. Гэхдээ аль болох өглөө юм уу өдөр уух нь илүү үр дүнтэй гэсэн судалгаа байдаг юм байна.

Өглөө кофе уух нь ямар ач тустай вэ?

  • Өглөө өлөн байх үедээ хар кофе  уух  нь жингээ барих нэг арга болдог. Учир нь өглөөний кофе таны өтгөнийг сайн гадагшлуулдаг байна.
  • Хоол идэх дуршлаа бууруулахад тань тусалдаг. Хоолны дэглэм барьж байх үед хоол идмээр санагдвал нэг аяга кофе уухад өл дардаг.
  • Кофены найрлагад ордог зарим бодис хүний биед үүссэн өөх тослогийн зүйлийг задраадаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
  • Өглөө нойрмоглосон үед, үдэш оройгоор ажил ихтэй үед нэг аяга кофе сэргээш болж өгдөг. Ийм нөхцөлд алжаалаа түргэхэн зуур гаргаж, ажлын чадвараа дээшлүүлэхэд тустай юм.
  • Хотын аль ч бүсэд утаа их байдаг тул өдөрт нэг аяга кофе уучхад гэмгүй. Учир нь орчны бохирдлоос хамгаалдаг.
  • Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлал багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.
  • Кофенд агуулагддаг антиоксидант нь хорт хавдар тусахаас сэргийлнэ
  • Цэвэр байгалийн, түргэн уусдаг кофе нь 60-аас дээш насны хүмүүст илүү тустай,зүрх судасны өвчнөөс хамгаалдаг болохыг тогтоосон байна.
  • Кофе нь элэг хамгаалж, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг байна.