Цаг үеийн мэдээ

       Итали улсад 24 цагийн дотор 3,590 тохиолдол бүртгэгдэж, 398 хүн нас барсан тухай Италийн Иргэний хамгааллын газрын дарга Анжело Боррелли мэдэгдлээ. Нийтдээ тус улсад 24,700 гаруй батлагдсан тохиолдол илэрч, 1800 гаруй хүн нас барсан байгаа юм.

      Өнгөрсөн долоо хоногоос хойш тус улсын хэмжээнд уг вирусийн халдвар авсан 2000 орчим хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

      Италийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Силвио Брусаферро “Италид уг вирусийн батлагдсан тохиолдлын дээд цэгтээ хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь удахгүй буурах болно” гэж хэлсэн юм.

    Тэгвэл одоогийн байдлаар уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт 169 420 хүн өвчилж, 6515 хүн нас барсан бол 77 450 бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн Ням гарагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол Испанид 1454, Германд 1214, Иранд 1209, Франц 924, Швейцарьт 842, АНУ-д 776  тус тус бүртгэгдсэн байна.