Цаг үеийн мэдээ

Сovid19-ийн халдвартай холбоотойгоор Испани улсад дрон ашиглан иргэддээ хараа хяналт тавьж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Тус улсын Мадрид дахь гудамжнуудыг офицерууд дрон нисгэн харж, иргэдэд анхааруулга өгч буй талаар BBC агентлаг мэдээллээ.

Түүнчлэн Испани улсад хэрэгцээтэй хүнсний зүйл болон эмийн сан орох, ажилдаа явахаас өөр шалтгаанаар гэрээсээ гарахыг хоригложээ. Испани улс нь коронавирусийн улмаас амь насаа алдсан хүний тоогоор Европын орнуудаас Итали улсын дараа буюу хоёрдугаарт нэрлэгдэж байна.