Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар авсан 79 настай эмэгтэй ОХУ-ын Москва хотын эмнэлэгт нас баржээ. Тэрээр ужиг өвчтэй байсан талаар тус улсын Moscow Times мэдээлэв.

ОХУ-ын засгийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж буй юм. Үүнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийг хаан, ажилтнуудаа гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангаж байна.

Тус улсад коронавирусийн халдварын 147 тохиолдол илэрсэн ба ийн анхны өвчтөн нас барсан тохиолдлыг албан ёсоор бүртгэв.