Цаг үеийн мэдээ

        Дэлхий дахинд халдварт коронавирус дэгдэж олон хүний амь эрсдэж байгаа ч энэ өвчний ачаар эх дэлхий маань түр амсхийж байна.  Энэхүү аймшигт вирусийн тархалтаас сэргийлж, улс орон бүр хөл хөдөлгөөн хорьж, нислэгүүд цөөрч, улмаар үйлдвэржилт багассан. Гэтэл дэлхийн азотын давхаргын исэл багассан сайн мэдээ цацагдаж эхэлсэн. Хятад улсад агаарын бохирдол эрс багассан.

     Итали улсад коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул мөн хөл хориог орон даяар өргөн хэмжээгээр зохион байгуулах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Жузаппе Конте зарласан билээ. Энэ шийдвэр гарснаас хойш арав хоног хүрэхгүйн хугацаанд Венеци хотын усан сувагт загас үржиж, ёроол нь харагдахаар тунгалаг болж иржээ. Учир нь уг сувагт зорчих хөдөлгөөнийг хорьж, ариутгал хийсэн байна.

   

   Мөн уг сувгийн усанд хун шувуу, дельфин, матар зэрэг амьтад үзэгдэх болсон байна. Энэ гайхалтай үзэгчдлийг хүмүүс  “Аргаа барсан байгаль эх биднийг өөрийг нь хайрлахыг, гамтай хандахыг шаардсан дохио ч байж магад” хэмээж байна.