Цаг үеийн мэдээ

     БНХАУ-ын Юнань мужид шинэ төрлийн вирус илэрсэн байна. Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явсан нэгэн эр нас барсан байна.  Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж сандарцгаан дахин өөр нэг коронавирус үүсч тахал дэгдээх вий гэсэн түгшүүрт автжээ. Харин мэргэжлийн хүмүүс ард иргэдийг тайвшруулж энэ бол шинэ төрлийн вирус биш гэдгийг мэдээллэжээ. Уг ханта вирус ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтдаас (ихэвчлэн харх) хүнд халддаг. "Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй" хэмээн эрүүл мэндийн байгууллагууд сануулж байна.

        Мөн агаар дуслын замаар халдварладаггүй, хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Өмнө нь Чили болон Аргентинд халдвартай хүнтэй ойр байсан хүнд халдсан гэх цөөн баримт бий. Хүн мэрэгч амьтны ялгадас, хөеө зэрэгт хүрсэн гараараа нүд, ам, хамартаа хүрснээр халдвар авдаг учир хүнээс хүнд халдах тохиолдол маш бага байдаг гэнэ.

Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.

      China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ.