Цаг үеийн мэдээ

      Япон улсын нийслэл Токио хотноо коронавирусийн халдварын тохиолдлууд эрчимтэй нэмэгдсээр байна.  Тухайлбал  3 дугаар сарын 23–ны өдөр 16 тохиолдол бүртгэгдсэн бол 24–ны өдөр 17 тохиолдол, харин 25–ны өдөр огцом нэмэгдэж 40 тохиолдол бүртгэгджээ. 

Мөн энэ өдрүүдэд Япон улсын ард түмний сэтгэл зовоосон мэдээ гарсан нь тус улсын алдартай инээдмийн жүжигчин Шимүра Кэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Өдгөө 70 настай тэрээр уушигны хатгалгаа байж магадгүй учир Токио хотын нэгэн эмнэлэгт шинжилгээ өгсөн гэнэ.

      Одоогийн байдлаар  эмнэлэгт яаралтай эмчилгээнд ороод байгаа юм байна. Телевизийн олон сонирхолтой инээдмийн нэвтрүүлэгт оролцож, цуврал инээдмийн хөтөлбөр бэлтгэдэг авьяаслаг жүжигчнээ хурдан эдгэхийг хүсэж байгаагаа ард иргэд нь илэрхийлжээ.