Цаг үеийн мэдээ

 

     БНХАУ–д зорчих виз, оршин суух  үнэмлэхтэй гадаадын иргэдийг түр хугацаагаар хилээр нэвтрүүлэхгүй байх тухай мэдэгдэл гаргажээ. 

Коронавирус халдварын тархалт дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 28–ны өдрийн 00 цагаас эхлүүлэн БНХАУ–д зорчих виз, оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. APEC бизнесийн аяллын карттай, визгүй зорчих эрхтэй 24/72/144 цагийн транзит хийх, Хайнань мужаар визгүй 144 цаг нэвтрэх эрхтэй гадаадын бүх иргэдийг БНХАУ–д зорчихыг түр хугацаанд зогсоож байна.

    Мөн дипломат, албан болон С ангиллын визтэй гадаадын иргэдэд уг журам үйлчлэхгүй аж. Харин эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн асуудлаар зайлшгүй зорчих шаардлагатай гадаадын иргэд БНХАУ–аас өөрийн улсад суугаа элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлэх юм байна. 

 

Эх сурвалж: Шанхай ЕКГ