Цаг үеийн мэдээ

 

АНУ-ын нэрт жүжигчин Том Хэнкс гэргийн хамт коронавирусийн халдвараа эмчлүүлж, эдгэсэн тул хөл хорионоос гарч, эх орондоо эргэн ирсэн байна. Орон нутгийн цагаар баасан гарагт Том Хэнкс болон болон Рита Вильсон нар Лос Анжелесын нисэх буудалд газардсан бөгөөд хувийн онгоцноосоо буусны дараа нислэгийн зурвас дээр бүжиглэн хөгжилдөж, сэтгэл санааны байдал маш сайн байгаа харагджээ. Энэ жил 63 настай Том Хэнкс нь Австрали улсад домогт дуучин Эльвис Преслигийн тухай киноны зураг авалтаар очсон байх үедээ коронавирусын халдвар авсан юм.

 

    

Ингээд эхнэрийн хамтаар 14 хоногийн хугацаанд тусгаарлалтанд байж эмчлүүлсэн тэдний биеийн байдал сайжирч, илааршсан учраас эх нутагтаа эргэн иржээ. Кино урлагийн дээд шагнал болох Оскарын наадмын хоёр ч удаагийн шагналт Том Хэнкс нь та бидний сайн мэдэх Forrest Gump, The Terminal, Toy Story зэрэг олон алдартай дэлгэцийн бүтээлд нэрээ мөнхөлсөн, Америкчуудын хамгийн дуртай оддын нэг юм.

 

Д.Жаргалсайхан