Цаг үеийн мэдээ

 

Ахмад настнууд эрүүл мэндээ хэвийн байлгахад хөдөлгөөн чухал үүрэгтэй байдаг. Гэтэл хөл хорио тогтоосноор хөдөлгөөн хийх боломжийг нь хязгаарлаж, энэ хэрээр биеийн ерөнхий эрч хүчийг нь сулруулж байгаа төдийгүй үүнээс үүдэлтэй стресс дархлааг нь устгаж байгаа тухай өгүүлжээ.

Цар тахалын улмаас дэлхийн ихэнх оронд олон нийтийн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Коронавирусийн халдвар ахмад настнуудад илүүтэй өртөж байгаа тул ялангуяа ахмад настнуудыг гэрээс гарахгүй байхыг бүх улсад уриалж байгаа. Тэгвэл хөл хорио нь ахмад настнуудын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа талаар хойд хөршийн хэвлэлд мэдээлжээ.

Тиймээс хойд хөршийн эрүүл мэндийн байгууллага хөл хорионд байгаа ахмадуудад чиглэсэн ажил зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ. Энэ ажлын хүрээнд нийгэмд танигдсан хүмүүсийг  энэ ажилд татан оролцуулах бөгөөд тухайлбал, Төрийн думын гишүүн Н.Валуев өчигдөр гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хэрхэн хийх талаар зөвлөгөө видео хичээлийг бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Дасгал заах хүний сонголт цааш сонирхолтойгоор үргэлжилнэ гэнэ.