Цаг үеийн мэдээ

 

      Дэлхий дахиныг нуувчинд оруулах болсон коронавирусийн аюул байгаль дэлхийд өгөөмөр хандаж байна. Учир нь байгаль үзэмжит төрхөө хэдэн арван жилийн туршид хүн төрөлхтнөөс нууж байсан бол хүний хөл татарсан энэ цаг үеүдэд гайхамшигтай бүхнээ дэлгэж байна. 

4 дүгээр сарын 8-ны өдөр Их Британийн Daily Mail сонинд мэдээлснээр Гималайн нуруу Энэтхэгт 30 жилийн дараа шинээр "үүсэв" хэмээжээ. Учир юун хэмээвээс Энэтхэг улс дэлхийн хамгийн муу агаартай, тоос шороотой орон юм.

     Тэгвэл 3 дугаар сарын 22-ноос Энэтхэг улсад коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “үндэсний хориг” гаргасан билээ. Мөн замын хөдөлгөөний хоригийг ч хэрэгжүүлжээ. 

   Ийнхүү 20 гаруй хоног хүний хөл хөдөлгөөн зогссоны дараа агаар тунгалагшиж байгаль өөрийгөө цоо шинэ гоёмсог ертөнц болгон хувиргаж, 30 жилийн турш үзэгдээгүй Гималайн нуруу гайхалтай гоёмсогоор харагдаж эхэллээ.