Цаг үеийн мэдээ

 

     Энэ сарын 12-ны өдөр БНСУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх газраас коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дотор дахин коронавирус илэрсэн тохиолдол 111 байгаа гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Эдгээрийн ихэнх тохиолдол Дэгү Кёнбүг мужаас илэрчээ. Энэ нь хүний биед орсон вирус дахин идэвхжиж байна уу эсвэл дахин коронавирусийн халдвар авсан байна уу гэх шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

   Мөн залуу хүмүүст коронавирус халдварласан тохиолдолд бие нь хэт их эсэргүүцэл үзүүлснээс болж улмаар биеийн байдал нь маш хурдан муудаж ухаан алдах, нас барж байгаа тохиолдлууд гарч байгаа гэжээ. Түүнчлэн зарим улс орнуудад коронавирус хүний эсэргүүцлийн эд эсийг эвдэж байна гэсэн судалгаа гарсантай холбоотойгоор Солонгост ийм тохиолдол байгаа эсэхийг судалж ДЭМБ-д мэдэгдэнэ гэжээ.