Цаг үеийн мэдээ

Казахстаны нийслэл Нур-Султан хотод цэргүүдийг дайчлан 3 дахь удаагийн өргөн хүрээг хамарсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна.

Үүний хүрээнд орон сууцны гаднах болон доторх нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, хүн олноор цуглардаг зах үйлчилгээний газрууд гэх зэрэг олон объектод халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм. Энэ ажиллагаанд энгийн болон цэрэг хүчний нийт 500 гаруй хүн оролцож байгаа юм байна.

Казахстан улсад 3 дугаар сарын 13-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар 973 хүн халдвар авч, 99 хүн эдгэж, 11 хүн амиа алдаад байна.