Цаг үеийн мэдээ

АНУ-ын өмнөд мужуудыг дайрсан хар салхинд 26 хүн амиа алдсан болохыг ABC News мэдээлж байна.

Байгалийн гамшигт Миссисипи муж хамгийн их хохирол амсаж, тус мужид 11 хүн амиа алджээ.  Луйзиана мужид 300 орчим байшин барилга их бага хэмжээгээр сүйдэж, хохирол амссан байна.

Хар салхинд цахилгааны шонгууд унаснаас болж олон мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна.

Эх Сурвалж: АВС News