Цаг үеийн мэдээ

Истанбулын нэгэн хотод Меме мууранд зориулж хөшөө босгов. Истанбулын Зивербей хотын оршин суугч болох 17 мянган хүний хүсэлтээр  Тамболи буюу булцгар тарган муурны хөшөөг босгов. Хотын оршин суугчид нэг байрандаа тавлаг сууж байдаг өхөөрдөм муурыг ихэд үгүйлсэн байна. Олон хүний хайрыг татсан уг булцгар муур 8 сард үхсэн аж.

Түүний өхөөрдөм дүрийг үгүйлсэн хотынхон ихэд санагалзсан бөгөөд зургийг нь интернетэд тавьсны дараа хүмүүс "Чи гудамжны сахиус мэт бидний зүрх сэтгэлд үлджээ" хэмээн дурссан байдаг. 17.000 гарын үсэг цуглуулж, Кадиков Мунткипалитаас хөшөө босгохыг хүссэн байна. Ингээд дэлхийн гэрийн тэжээмэл амьтдын өдрөөр муурны хөшөөнд лаа асааж, муурны хоол, цэцэг үлдээдэг аж. Tамболи гэдэг нь булцгар хэмээх Турк үг юм.  Энэ хотод гудамжны эзэнгүй муур нохойд ээлтэй өгөөмөр хүмүүс амьдардаг ажээ.