Цаг үеийн мэдээ

ОХУ 5 дугаар сарын 9-нд тохиодог ялалтын баяраа коронавирусийн тархалтаас болж хойшлуулахаар шийдвэрлэсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалыг хойшлуулахтай холбоотой мэдэгдлийг өнөөдөр Кремлээс албан ёсоор хийх юм байна.

Ялалтын баярыг дэлхийн 2 дугаар дайн дууссан 9 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулна хэмээн таамаглаж байгаа юм байна.

Цар тахалтай холбогдуулан ОХУ-ын ахмад дайчдын байгууллагаас Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж ялалтын парадыг хойшлуулж өгөх  хүсэлтийг гаргасан юм байна.

Манай хойд хөршид коронавирусийн халдварын 24,500 орчим тохиолдол бүртгэгдэж 198 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС