Цаг үеийн мэдээ

       Хятадын Гуандун мужийн сам хорхой үржүүлгийн газар шинэ төрлийн вирус бүртгэгдсэн байна.

“Decapod iridescent virus1” хэмээн нэрлэж байгаа уг вирусээр өвчилсөн сам хорхой хэдэн мянган тоннд хүрч байна.

      Уг вирусээр халдварлагдсан сам хорхойн өнгө өөрчлөгдөж, хальс нь зөөлөрч 3-4 хоногийн дотор үхэж байгаа аж.

Сам хорхой үржүүлгийн газрынхан сам хорхойг өөр газар байрлуулж усыг юүлж ариутгах арга хэмжээг авах төлөвлөгөөтэй, онц байдлын хүрээнд ажиллаж байна хэмээжээ.

       Сам хорхойн вирус өмнө нь Вьетнамд бүртгэгдэж байсан бөгөөд одоогийнх шиг аюулаар бага байсан бололтой.

 

Эх сурвалж: South China morning post.