Цаг үеийн мэдээ

Германы канцлер Ангела Меркель улс орондоо тогтоосон хорио цээрийн чангатгасан дэглэмээ аажмаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Ирэх 7 хоногоос 800-аас дээш квадрат метр талбайтай дэлгүүрүүд үүдээ нээх юм байна. Харин авто машин, унадаг дугуй болон номын дэлгүүрүүд талбайн хэмжээнээсээ үл хамааран үйл ажиллагаагаа сэргээх боломжтой юм байна.

Ингэхдээ иргэд дэлгүүр нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амнаа хаалт заавал зүүж, хоорондын зайгаа барих ёстой юм байна.

Харин 5 дугаар сарын 4-нөөс сургуулиудын үйл ажиллагааг аажмаар эхлүүлэх юм байна. Ингэхдээ сургуулийн автобус болон сургуулийн орчимд халдвараас сэргийлэх ариун цэвэр, аюулгүйн ажиллагааг чандлан мөрдөх ёстой юм байна.

Үсчний газрууд мөн 5 дугаар сарын 4-нөөс ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн чанга дэглэмийн доор ажиллаж эхлэх юм байна.

Хөл хориог чангатгах арга хэмжээг эрт авсаны үр дүнд Герман улс цар тахлыг харьцангүй хохирол багатай давж байгааг Германы Канцлер онцлоод, тайвшрах эрт байгааг анхааруулж байгаа юм.

Хүн олноор цуглардаг шашны сүм, хийдүүдийн үйл ажиллагааг 8 дугаар сарын 31 хүртэл хориглох юм байна. Мөн баар, ресторан, кафе, кино театруудын үйл ажиллагааг хаалттай хэвээр үлдээх юм байна.

Герман улсад коронавирусийн халдварын 127,584 тохиолдол бүртгэгдэж, 3,254 амиа алдаад байгаа юм.