Цаг үеийн мэдээ

4 дүгээр сарын 2-нд нэг саяд хүрч байсан коронавирусээр халдварлагсдын тоо өдгөө дэлхийн хэмжээнд 2 саяд хүрээд байгааг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна.

ДЭМБ-ын судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 123,126 хүн цар тахлаар амиа алдаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 71,572 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Гэхдээ энэ нь зөвхөн эмнэлгээр баталгаажсан тоо баримт юм. Харин шинж тэмдэггүйгээр вирус тээж байгаа болон хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэйгээр гэртээ тусгаарлагдаж байгаа олон мянган иргэн энэхүү статистик тоо баримтад багтдаггүй байна.