Цаг үеийн мэдээ

 

Коронавирусийн цар тахлын ид үед БНСУ 21 дэхь удаагийн парламентын сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Мөн тус улс сүүлийн өдрүүдэд халдварын дэгдэлтийг амжилттай хумиж, халдварын тохиолдлын тоог 30 дотор барьсаар байна.  Одоогоор халдвар аваад байгаа өвчтөнүүдийн 70% нь эдгэн гарчээ. 

БНСУ-д өнөөдөр  (2020.04.16) 00:00 цагийн байдлаар коронавирусийн 22 тохиолдол бүртгэгдсэнээс 11 тохиолдол нь хилээр орж ирсэн иргэдээс илэрсэн байна.

Ийнхүү Солонгос улсад энэ сарын 9-ний өдрөөс эхлэн халдварын тархалт эрчимтэй буурч, сүүлийн 4 өдрийн турш халдварын тархалт 20 гаран тохиолдол бүртгэгдэж байна.