Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан билээ.

“Golden Music Awards” наадамд оролцох үеэрээ реппер Гинжин Тайваний Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Jay Izaak нартай хамтран “On Me” нэртэй уран бүтээл хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын төвд авчээ.

Энэ дууг дөрөвдүгээр сарын 17-нд олны хүртээл болгон youtube хуудаснаа байршуулсан байна.

Гинжинг  тус наадамд оролцсоны дараа Тайванийн хэвлэлүүд “Монголын хип хоп урлагийг дэлхийн тавцанд авчрах реппер” хэмээн онцолжээ.

Дууны аяыг реппер Lil Thug E хийсэн бөгөөд дууны бичлэгийг Jay Izaak болон “B Production”-ий дууны инженер Цогтоо нар хамтран гүйцэтгэжээ.

“On Me” дуугаар репперүүдийн амьдралын хэв маягийг өгүүлэх ба хүмүүс яагаад нэгнээ үзэн яддаг юм бэ гэсэн асуултыг нийгэмд хөндөхийг хүссэн ажээ.