Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, zarig.mn-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 13:30 цагт хуралдсан билээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар оролцов.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан:

-Д.Гэрэлийн хөрөнгө оруулалтын бүрдүүлэлтийн системд үзлэг хийлгүүлэх,

-2019 оны арваннэгдүгээр сарын 27, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн “Zarig.mn” сайтад тавигдсан мэдээлэлд үзлэг хийлгэх,

-фэйсбүүк болон твитерт үзлэг хийлгэх,

-нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд үзлэг хийлгэх,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан гэрч асуулгах, нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, zarig.mn-д холбогдох шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Шууд үзэх: https://www.facebook.com/zugii/videos/642558396594469/