Цаг үеийн мэдээ

     Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн цар тахлаас шалтгаалж дэлхийн томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаад байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч компани дэлхийн бэлгэвчний /презератив/ нийлүүлэлт 50 хувиар буурч, хоёрхон сарын нөөцтэй болсон тул хомсдол үүсэж магадгүй хэмээжээ. Дэлхий даяар хэрэглэдэг таван бэлгэвч тутмын нэг, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг Малайзын "Karex Bhd” бэлгэвч үйлдвэрлэдэг компани  7 хоногийн турш хаагдаж өнгөрсөн баасан гарагт үйлдвэрүүдээ дахин эхлүүлж, ажилчдынхаа тал хувийг ажилд нь оруулжээ.        

    Сонирхолтой баримт дурдахад бэлгэвч хэмээх энэ эд хүмүүсийн хэрэглээнд 1564 оноос нэвтэрсэн гэж үздэг юм байна. Зах зээлд зарагдаж байгаа бэлгэвчний хүчинтэй хугацаа, ихэнхдээ 4 жил байдаг аж. Тиймээс өнгөрсөн жил худалдан авсан бэлгэвчээ яаран бүү хаяарай. Тэр хугацаагаа дуустал таны сайн нөхөр хэвээрээ л байна гэсэн үг юм.