Цаг үеийн мэдээ

            Алдарт зохиолч Роулинг нь “Ж.К.Роулинг” нэрийн дор зохиол бүтээлээ туурвидаг бөгөөд түүнийг алдар нэрийн оргилд хүргэсэн бүтээл нь “Харри Поттер” уран зөгнөлт цуврал зохиол юм. Түүнийг олон арван томоохон шагналын эзэн болгосны зэрэгцээ дэлхий даяар 500 сая гаруй ширхэг худалдаалагдсан алдартай цуврал ном бичсэн Их Британийн зохиолч Жоан Роулинг буяны байгууллагуудад 1 сая фунт стерлинг (1.25 сая доллар) хандивлажээ.
            Түүний хандивыг коронавирусээс шалтгаалсан хямралын үеэр орон гэргүй болон гэр бүлийн хүчирхийлэлд нэрвэгдсэн хүмүүст зориулах ажээ.
            Тэрбээр "хүнд хэцүү цаг үе ирэхэд нийгмийн хамгийн ядуу, эмзэг салбарууд зовдог. Үүний тал хувь нь гэр оронгүй хүмүүст туслахад зориулагдах бөгөөд хандивын хоёрдахь хэсэг нь гэр бүлийн хүчирхийлэлд нэрвэгдсэн хүмүүст туслах болно" гэж хэлжээ.