Цаг үеийн мэдээ

     Эвтанази буюу Англакса гэж эмчлэн эдгэрүүлэх боломжгүй өвчтний шаналгааг хөнгөлж, тарчилж зоволгүй нас барахад нь туслах үйлдэлд эдгэрэхгүй эмчлэгдэхгүй өвчтний хүсэлтээр түүний зовиур шаналгааг ямар нэгэн үйлдэл буюу хэрэгслээр үхлийг түргэсгэх, хиймлээр сэхээн амьдруулах арга хэмжээг зогсоох гэж тайлбарласан байна.

Англакса нь өөрийн хүслээр амьдралаас явахыг хэлэх буюу үүрд унтах гэсэн үг юм.
Чухам яагаад энэ үгийг онцлов гэхээр гадаадын иргэдэд үйлчлэх албан ёсны байгууллага өдгөө дэлхийн 8 оронд байгуулагдаж үйл ажиллагаа явуулах эрхтэй байгаа ч зөвхөн Швед улсад буй
Дигнитаз хэмээх байгууллага одоогоор давуу эрхтэй байдаг аж.
Хүнд өвчний улмаас олон жил шаналах, сэтгэцийн хурц архаг өвчтэй гэр бүлийн хүмүүс, хорт хавдрын сүүлчийн шатанд их өвдөлтөөс болгоомжлогсод мөнгөгүй болон үр хүүхэдгүй хүмүүс англаксаг сонгон өөрийн амьдралын эцсийг цэглэх хүсэлтээ гаргаж болох эмнэлэг юм байна.
Одоогоор англаксаг дэлхийн улс орнуудын 8000 хүн сонгосон баримт байдаг.
Шве
д, Нидерланд, Бельги, Люксенбург, Франц, Колумби Япон орон албан ёсоор хэрэгжүүлж байна.
Мөн Өмнөд Солонгос өөрийн хувилбарыг батлан гаргахаар зэхэж байгаа хэмээжээ.

  
Гэвч юм бүхэнд хоёр утга оршдогийн адилаар англаксаг хувийн өс хонзон, мөнгө эд хөрөнгийн шунал гэх мэт бохир аргад хэрэглэж болзошгүй хэмээх болгоомжлол хамт яригддаг.
Англаксаг сонгоход 10000 орчим долларын мөнгө төлөгдөх ба 3 үндсэн сонголтыг асуудаг.


Хамгийн сүүлчийн тоон судалгаагаар :


Герман улсын иргэн - 3338,
Английн -134,

Хятадын 43,
Японы - 25 иргэн англаксаг нэгэнт сонгосон байна.

Зурагт буй настай эмэгтэй өөрийн сонголтыг хэрхэн гуйцэтгэж байгааг видео бичлэгээр дэлхийн ард түмэнд үзүүлэхийг зөвшөөрсөн хүн юм.

  
Эмэгтэй өндөр настны асрамжийн газар насаараа ажилласан бөгөөд хөгшчүүл хэрхэн зовж, тарчилж өөд болохыг мэддэг байсан аж.
Харин өөрөө хүнд өвдөн тэргэнцэр хэрэглэх үедээ англаксаг сонгон нөхрийн хамт хамгийн сүүлчийн зургаа даруулсан нь энэ юм.

104 настай Дэвид Гүүдолл

Австралийн эрдэмтэн 104 настай Дэвид Гүүдолл өөрийгөө хэтэрхий олон жил амьдарсан хэмээн үзэж, англакса буюу эмнэлэгийн аргаар амиа егүүтгэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж, Швейцарь улс руу нисчээ.

 

 

 

Дэвид Швейцарьт очиж, улмаар үхлийн тариа тариулахаар болсон байна. Австралийн эрх баригчид англакса хийлгэхийг хориглодог учир тэрбээр Швейцарийг зорьж буй гэнэ.

“Би 104 насныхаа төрсөн өдрөөс Үхэл хурдан ирээсэй хэмээн залбирсан. Би хэтэрхий удаан амьдарлаа. Энэ дэлхийгээс явмаар байна. Би уйтгартай амьдралдаа цэг тавьмаар байна. намайг үхлээ гээд гэр бүлийнх минь гуниглах бас уйлах хэрэггүй. Учир нь би та нартай хэтэрхий удаан байлаа” хэмээн Девид ярьжээ.