Цаг үеийн мэдээ

      Испани улсад 247,122 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 25,264 хүн нас бараад байгаа юм.

    Тэгвэл коронавирусийн тархалттай холбоотойгоор Испанийн Мадрид хотын удирдлагууд гудамжинд зөөврийн кино театрууд байршуулжээ. Ингэснээр Испанийн нийслэл хотын оршин суугчид шууд тагтан дээрээсээ кино үзэх боломжтой болж байна. Хотын захиргаа энэ үйлдлээр дамжуулан удаан хугацааны турш тусгаарлагдаж буй иргэдээ дэмжихийг хүсжээ.

      Том дэлгэцүүд суурилуулсан фургон автомашинууд үдэш бүр хотын дүүргүүдээр явж хүмүүст кино үзүүлж байгаа аж. Иргэд ингэж хамтдаа кино үзсэнээр ганцаардлыг мэдрэхгүй байхын зэрэгцээ хөршүүдтэйгээ аюулгүй зайнаас цагийг өнгөрөөнө гэж тус хотын захиргаа үзсэн байна.