Цаг үеийн мэдээ

     Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко коронавирусийн халдварыг үл ойшоодог нэгэн гэдгээрээ сүүлийн үед "алдаршиж" буй.  Тэгвэл энэ сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаалыг цуцлахгүй эсрэгээрээ цэргийн жагсаал хийнэ хэмээн мэдэгдлээ. 

    Энэ жил Ялалтын баярын түүхт 75 жилийн ойн баяр тохиож буй. Энэ талаар Лукашенко “Коронавирусийн халдварын улмаас Ялалтын баярын цэргийн жагсаалыг цуцална гэсэн юм байхгүй. Би энэ талаар маш удаан эргэцүүлэн бодсон. Бидний хувьд Ялалтын баярын цэргийн жагсаал бол ард түмний эрэлхэг зориг, тууштай байдал, түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, тус улсад эрх чөлөө авчирсан хүмүүсийн хөдөлмөрч хүндэтгэлийн илэрхийлэл юм. Эдгээр хүмүүс бидний төлөө амь насаа золиосолсон” гэв. 

     Түүнчлэн тэрбээр цэргийн жагсаалыг бид зохион байгуулна гэдгээ ирж үзэх эсэх нь ард түмний эрх. Бид хэнийг ч хүчлэхгүй. Халдвар авна хэмээн айдастай байгаа хүмүүсийг бид бас ойлгоно гэдгийг онцолсон байна. 

     Сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Беларусийн Батлан ​​хамгаалах яамнаас тус улсын армийн цэргүүд дунд коронавирус халдвар тархсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Ялалтын баярын жагсаалд бэлдэж байсан 15 мянган цэргийн албан хаагчийг 14 хоног тусгаарласан юм. 

Өнөөдрийн байдлаар  Беларусь улсад коронавирусийн халдвар авсан 16,705 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 99 хүн нас барсан байна.

     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд тохиох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хойшлуулахаар шийдвэрлэсэн  билээ.