Цаг үеийн мэдээ

     Хятад, Монголын хамгийн том хилийн боомт Замын-Үүдэд халдвараас урьдчилан сэргийлэх эд материал хандивлах ёслол зохиож, Эрээн хотоос Замын-Үүдэд 42 мянган ширхэг амны хаалт, хамгаалалтын 200 ширхэг хувцас, ганц удаагийн хэрэглээний 35 мянган бээлий бүхий 167 мяган юанийн эд материал хандивласан байна.

     Эрээн хотын намын хорооны орлогч дарга, Хотын дарга Лю Жипин "Эрээн хот болон Замын-Үүд нь Хятад, Монголын найрамдалт харилцааны өмнө эгнээ, хоёр талын найрсаг харилцаа олон жилийн түүхийг туулж ирсэн юм. Хятадын дотоодод халдвар хүнд хэцүү байх үед Монгол Улс бидэнд эд материалын дэмжлэг үзүүлж, Замын-Үүд сум ч Эрээн хотод ирээхэн туслалцаа үзүүлсэн билээ. Ялангуяа шинэ коронавирус дэлхийн хэмжээнд эрчимтэй тархсан хүндрэлтэй цаг мөчид Эрээн хот болон Замын-Үүд сумын холбогдох талууд нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд аюулгүй тогтвортой орчин нөхцөл бүрдүүлж, халдвар боомтоор дамжин тархах эрдслийг үр дүнтэй бууруулж, хотын захиргаа болон боомтын хяналт шалгалтын байгууллагууд асар их хувь нэмэр оруулсан" гэжээ.