Цаг үеийн мэдээ

        Японы радио нэвтрүүлгийн холбооны телевизийн бүртгэлийн дагуу 5 дугаар сарын 4-ний өдрийн 10:30 цагийн байдлаар, Японд 24 цагийн дотор коронавирусийн халдвар авсан 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт оношлогдсон тохиолдол 15079 хүрч, шинээр нас барсан хүний тоо 19-р нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 536-д хүрсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 4-ний орой онц байдал зарлах хугацааг сунгахаа албан ёсоор мэдэгджээ.

       Энэ өдрийн үдээс өмнө, Японы засгийн газар мэргэжилтний багийн хурал хуралдуулж, халдварын урт хугацааны тархалтын нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх, эдийн засгийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээг хэлэлцжээ. Үүний дараа зөвлөх хорооны хурал хуралдуулж, үндэсний онц байдал зарлах хугацааг 5-р сарын 31 хүртэл сунгах бодлогын талаар зөвшилцсөн байна.

          Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны 5 дугаар сарын 3-ны өдрийн статистик мэдээллээр, Японд 4385 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Үүнээс гадна, “Diamond ” аялалын хөлөг онгоцонд оношлогдсон 712 тохиолдлын 13 нь нас барж, 651 нь эмнэлэгээс гарчээ. 3-нд Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны өөр статистик мэдээгээр, Японд шинээр нэмэгдсэн шинжилгээнд хамрагдсан хүний тоо 1724-д хүрч, нийт 183 мянган хүн шинжилгээнд хамрагджээ.