Цаг үеийн мэдээ

     5 дугаар сарын 3-нд Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн шинэ коронавирусийн халдварын сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтад харуулснаар дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар авсан нийт тохиолдол 3 сая 500 мянгаас давсан байна.

        АНУ-ын зүүн нутгийн цагаар 3-ны 19 цагийн байдлаар, дэлхий нийтэд  шинэ коронавирусийн халдварын нийт тохиолдол 3 сая 502 мянга 126-д хүрч, 247 мянга 107 хүн нас баржээ. Тоо баримтад харуулснаар, АНУ нь халдварын хамгийн хүнд ноцтой орон байж, нийтдээ 1 сая 156 мянга 924 тохиолдол бүртгэгдэж, нийт 67 мянга 498 хүн нас барсан байна.

        Испани болон Италид тус тус 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Синьхуа агентлаг