Цаг үеийн мэдээ

        Япон улсад өдөр бүр эрс нэмэгдэж буй халдварын тохиолдол төдийлөн сайн буурахгүй байна. Тиймээс цаг үеийн байдалтай холбогдуулан эрүүл мэнд, анагаах ухааны мэргэжилтэн эрдэмтдийн нэгдсэн яаралтай хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 5 дугаар сарын 31 хүртэл онцгой байдлын горимоо үргэлжлүүлэхээр болсноо тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ.
      Тэрээр "ард иргэдийнхээ амьдралыг өдөр тутмын энгийн амар тайван байдал руу аль болох хурдан оруулах зорилго тавьж байна.
Мөн нэг удаагийн мөнгөн тусламжийг яаралтай хувь хүний гар дээр очихоор төлөвлөн ажиллаж байгаа ба халдварын байдлаас болж цаашдаа эдийн засгийн ямар арга хэмжээ авахаа урьдчилан шийдэх болно" гэв.

     Япон улс 14 хоногийн дараа халдварын тархалтын байдал, шинжилгээ болон эмчилгээний явцыг эрдэмтэд дахин авч хэлэлцэн нааштай үр дүнтэй байх бол онцгой байдлын хугацааг нааш нь татна гэж мэдээлэв.