Цаг үеийн мэдээ

Аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай Тайланд улсад 300 мянга орчим биеэ үнэлэгч ажил, орлогогүй болсон байна. Ковид-19 цар тахлаас болж дэлхийн улс орнууд хилээ хааж, аялал жуулчлал зогссоноор биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчгүй болжээ.

Тайландад биеэ үнэлэх нь хууль бус ч, гадны жуулчдын дунд эрэлт ихтэй байдаг байна. Тус салбарынхан жил бүр олон мянган жуулчинг улсдаа татаж чаддаг байна. Эрхэлдэг ажил нь хууль бус учир биеэ үнэлэгчид хүнд хэцүү энэ үед засгийн газраасаа ямар нэгэн тусламж, дэмжлэг авах боломжгүй юм байна. 

Тайландын биеэ үнэлэгчдийн ихэнх нь олсон мөнгөөрөө үр хүүхэд, эцэг эхээ тэжээдэг байна. Тайланд улсад өнөөдрийн байдлаар коронавирусний 2987 тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амиа алджээ.