Цаг үеийн мэдээ

         5 дугаар сарын 4-нд, ДЭМБ шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын тухай ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Помпео нар шинэ тархсан хэмээх мэдэгдэлд тулгуурлан  ДЭМБ-ын эрүүл мэндийн төслийн дарга Мария Ван Кокхов "коронавирус нь сарьсан багваахайн дунд дэлгэрдэг. Одоогоор бараг 15 мянган бүрэн бүтэн вирусийн генийн дараалал цөм шинэ коронавирусийг хүн бүтээгээгүй гэснийг харуулсан байна" гэв.

        ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай байдлыг зохицуулах төслийн хариуцлагатан Майкл Райан "Америкийн талын хэлсэнчлэн вирус Үханий вирус судлах газраас тарсан тухай холбогдох баримтыг ДЭМБ аваагүй юм. ДЭМБ-ын хувьд энэхүү үг яриа таамаг төдий юм. Генийн дарааллын баримт хийгээд ДЭМБ-ын хүлээн авсан бүх саналын дагуу вирусийн эх үүсвэр байгалиас гаралтай хэмээн бүгд илэрхийлсэн юм, харин Хятадын эрдэмтэн дэлхий дахинтай хамтран ажилласаар байгаа, тэд харилцан туршлагаа суралцаж, холбогдох мэдлэгээ солилцсоор байна" гэжээ.

            Мөн АНУ-ын Үндэсний тагнуулын удирдах газраас шинэ төрлийн коронавирусийг хүн бүтээгээгүй гэх дүгнэлтийг гаргажээ. Гэхдээ уг вирусийн гарал үүслийг амьтнаас хүнд халдав уу эсвэл Хятад улс лабораторид судалж байхдаа алдсан уу гэдгийг  цаашид ахин гүн судалж тогтоохоор ажиллаж байгаа юм байна.