Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Солонгос Улс энгийн амьдралдаа эргэн орж байна.

Солонгосын сургуулиуд тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар уламжлалт сургалтын хэлбэрт шилжиж орох талаар тус улсын Боловсролын сайд Ёу Юн Хэ мэдэгдэл хийсэн байна.

Эхний ээлжид төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж эхлэх бол долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс 1, 2, 9, 11 дүгээр ангийн болон цэцэрлэгийн танхимын сургалт эхэлнэ.

Тавдугаар сарын 27-ны өдрөөс 3, 4, 8, 10 дугаар ангийн хичээл эхлэх бол 5, 6, 7 дугаар ангийнхан хичээлдээ зургадугаар сарын 1-ний өдрөөс орох юм.