Цаг үеийн мэдээ

Холливудын алдарт жүжигчин Том Круз задгай сансарт кино зураг авахаар ажиллаж байгааг мэдээлжээ. Тэр одоогоор киноны зураг авалтад бэлдэх эхний шатан дээрээ яваа бөгөөд Элон Маскын "SpaceX" уг тал дээр анхааран ажиллаж байна. АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг “NASA” мэдээлснээр тус байгууллага кино зураг авалтад хамтарч ажиллаж, киногоор дамжуулан шинэ үеийн сансрын шинжлэх ухаанч, инженерүүдийг идэвхжүүлэх, сэдэл өгөхийг зорьжээ.

Өдгөө  57 настай жүжигчин Том Круз адал явдалт, тулаантай киноны хэсгүүдэд зоригтойгоор эрсдэл гарган тоглодгоороо алдартай. Тухайлбал, тэрбээр удахгүй үзэгчдэд хүрэх "Top Gun: Maverick," кинондоо сөнөөгч онгоц жолоодон ниссэн бол “Биелэгдэшгүй даалгавар” кинонд тоглохдоо Дубайн хамгийн өндөр барилга Бурж Халифа дээр авирсан юм.  Ковид-19 халдварын аюулд өртөхгүй, хөл хорионд орохгүй байх давуу талыг тэдэнд сансар огторгуй өгч байгаа юм хэмээн алдарт жүжигчин маань хэлсэн байна.

Үүний зэрэгцээ түүний “Mission: Impossible 7” киноны зураг авалт Италид коронавирусийн халдвар тархсанаас болж өнгөрсөн хоёрдугаар сард хойшлогджээ.

Эх сурвалж: Reuters