Цаг үеийн мэдээ

90 настай Япон эмэгтэй Хамако Мори youtube-ийн хамгийн өндөр настай видео тоглоомчноор шалгарч Гиннессийн номд бичигдсэн байна.

Youtube-д 184 мянган дагагчтай “Геймер эмээ” гэсэн сувагтай тэрээр сүүлийн 39 жил тасралтгүй видео тоглоом тоглож байгаа юм байна.

Тэрээр өөрийнхөө youtube сувгаар видео тоглоом тоглож байгаа үйл явцаа шууд дамжуулан сонирхуулдаг байна. Ингэж бусадтай туршлагаа хуваалцах нь ганцаараа тоглохоос илүүтэйгээр өөрт нь сэтгэл ханамж өгдөг хэмээн ярьжээ.

1930 оны 2 дугаар сарын 18-нд мэндэлсэн тэрээр одоо Play Station 4-өөр тоглодог юм байна. Анх 1981 онд видео тоглоом тоглож байгаа хүүхдүүдийг хараад ийм хөгжилтэй зүйлээр зөвхөн хүүхдүүд тоглох нь шудрага бус хэмээн үзэж өөрөө тоглож эхэлсэн хэмээн тэрээр дурсан ярьсан байна.

Эхэндээ тэрээр өөрийг нь хэн ч хараагүй хүнгүй үед тоглодог байсан гэнэ. 90 насандаа дэлхийн дээд амжилтын эзнээр тодроод байгаа Хамако Мори сүүлийн 39 жилийн турш худалдаж авсан бүх видео тоглоомоо дурсгал болгон хадгалдаг юм байна.

Эх сурвалж: https://www.guinnessworldrecords.com/