Цаг үеийн мэдээ

                Queen хамтлагийн гитарчин Брайн Мэй зүрхний шигдээсний улмаас үхэлтэй маш ойрхон нүүр тулсан тухайгаа өөрийнхөө инстаграм дээр хуваалцсан байна. Энэ жил 72 настай түүний артерийн судас бөглөрсний улмаас цусны эргэлт нь зогсч шигдээс болсон байна.

        Гэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, судсандаа гуурс тавиулснаар биеийн байдал нь сайжирсан байна. Дугуй унаж, хоолны дэглэм барьж, эрүүл мэнддээ анхаардаг байсан тэрээр өөрийгөө бие сайтай гэж боддог байсан гэнэ. Харин үхэлтэй нүүр тулсныхаа дараа эрүүл мэнддээ илүү их анхаарч, эмчид үзүүлж байх хэрэгтэйг ойлгосон гэдгээ Брайн Мэй хэлжээ.