Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Свердловск мужид 28 метр секундын хурдтай хүчтэй шуурга шуурч 3 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн байна. Өчигдрийн хүчтэй аадар бороо, салхины улмаас хотод олон мод үндсээрээ унаж, замын хөдөлгөөнийг хаасан байна.

Мөн байшин барилгуудын дээвэр хуулран салхинд хийсч, 16 мянга орчим оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна.

Хүчтэй шуурганы үеэр Екатеринбург хотод барилгын талбайд кран унасны улмаас 23 настай кранист залуу дарагдаж амиа алдсан байна.

Арамиль хотод банкны дээвэр хуулран салхинд хийсч нэг эрэгтэй цохиулж амиа алдсан байна.